Байгууллагын вэбсайтыг зайлшгүй шинэчлэх 9 шалтгаан
. . .

Байгууллагын вэбсайтыг зайлшгүй шинэчлэх 9 шалтгаан

Байгууллагын вэбсайтыг зайлшгүй шинэчлэх 9 шалтгаан

Аливаа байгууллагын вэбсайт  хэрэглэгчтэй холбогдох, тэдний итгэлийг хүлээх гэх мэтчилэн олон давуу талыг олгодог маш үр дүнтэй хэрэгсэл билээ. 

Харин энэхүү сорилт нь яггүй даваа байдаг бөгөөд ихэнх бизнес эрхлэгч хэрхэн үүнийг хийхээ мэддэггүй тул бид та бүхэндээ зориулж байгууллагын вэбсайтаа зайлшгүй шинэчлэх 9 шалтгааныг толилуулж байна.

Өнгө үзэмж муутай болон мэдээллийн хоцрогдмол байдал

Холбоо барих боломжоор хангагдаагүй байх – Таны вэбсайтад зочлогч хаана ч, аль ч цэсэнд ороход танай байгууллагатай ХОЛБОО БАРИХ утасны дугаар, и-мэйл хаяг, Facebook, Twitter хаяг нээлттэй байх хэрэгтэй.

Итгэл үнэмшил төрүүлэхгүй байх – Гашуун хэрнээ үнэн зүйл бол ихэнх вэбсайтын чин зорилго нь хэрэглэгч, харилцагчдад итгэл үнэмшил төрүүлэх байдаг. Харин танай вэбсайт дээр харилцагчдын тань лого, мэдээлэл, тэдэнд талархсан сэтгэл зэрэг байхгүй бол хүмүүс хэрхэн та бүхэнд итгэх билээ?

Хайлтын оновчгүй механизм – Аливаа вэбсайтын зайлшгүй  байх бүрэлдэхүүн хэсэг бол ХАЙЛТЫН ОНОВЧТОЙ МЕХАНИЗМ билээ. Иймээс та вэбсайт дээрх контентуудын түлхүүр үгийг маш оновчтой бичих хэрэгтэй.

Хуучирсан дүр дүрслэл –  Хоцрогдсон дизайн

Удаан ачааллах – Техник технологи хөгжсөн өнөө цагт хэн таны вэбсайтын “Яст мэлхий”-н ачааллыг хүлээгээд суух вэ дээ? Вэбсайтынхаа ачаалах хурдыг аль болох ихэсгэ.

Дүр зураг нь оновчгүй байх – Нөүтбүүк, таблет, том болон жижиг дэлгэц, гар утас зэрэг юугаар ч нэвтэрсэн таны вэбсайтын зураглал оновчтой байх нь чухал.

Борлуулалтын үүргээ гүйцэтгэхгүй байх – Аливаа хөрөнгө оруулалтын ӨГӨӨЖ чухал. Бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаагаа дахин боловсруул. Хэрэглэгч худалдан авах процессыг хялбарчил.

Үл үзэгдэгч брэнд – Вэбсайтаар зочилсон хэн бүхэн танай байгууллагатай холбоо барьж байна уу? Хүмүүс яг аль шатанд та бүхний мессэжийг тасалж байна вэ? Танай брэндийн вэб сайт дээрх байршил нь ил тод байж чадаж байна уу?