вэбсайт апп хийх үйлчилгээ, website app hiih uilchilgee, вэбсайт хийнэ, website hiine, app hiine, апп хийнэ, site hiine, сайт хийнэ, application hiine, аппликэйшн хийнэ, танилцуулага сайт хийнэ, taniltsuulaga site hiine, танилцуулага вэбсайт хийнэ, taniltsuulaga website hiine, hudaldaanii site hiine, худалдааны сайт хийнэ, худалдааны вэбсайт хийнэ, hudaldaanii website hiine, medeenii site hiine, medeeenii website hiine, мэдээний сайт хийнэ, зарын сайт хийнэ, zariin site hiine, zariin website hiine, зарын вэбсайт хийнэ, mobile app hiine
. . .
Мэдээ мэдээлэл
Z үеийнхэн нэг ажлын байранд дунджаар 2 жил 3 сар тогтвортой ажилладаг

Z үеийнхэн нэг ажлын байранд дунджаар 2 жил 3 сар тогтвортой ажилладаг

Сүүлийн үед ажил олгогч нар ажилтнуудынхаа үе үеийн онцлогт маш их анхаарал хандуулах болжээ. Үүнээс улбаалан хүмүүсийг ямар үед багтахаас хамааран ажил хэргийн хүрээнд, ажлын байранд тэдэнтэй хэрхэн харилцах вэ гэх зөвлөмж зөвлөгөө ч олноор нийтлэгдэх болсон билээ. Тэгвэл бид танд энэхүү нийтлэлээрээ үе үеийн хүмүүсийн ажлын байран дахь онцлог, аль үеийн хүмүүс ажлаа илүү тогтвортой хийдэг талаар судалгааг хүргэе.

Baby boomers (1946-1964)

1946-1964 оны хооронд төрсөн хүмүүс энэ үед хамаарах бөгөөд тэд нэг орон тоонд дунджаар 8 жил 3 сар тогтвор суурьшилтай ажилладаг байна. Бусад үеийн хүмүүстэй харьцуулахад энэ үеийнхэн нэг ажлын байранд хамгийн удаан ажилладаг гэсэн дүн гарчээ. Харин тэдний хувьд энэ үзүүлэлт яагаад ийм өндөр байгаа учир шалтгааныг тодруулбал, дайн дуусаж, улс орнууд хөгжил цэцэглэлтийн төлөө шаргуу хөдөлмөрлөх болсонтой холбон тайлбарлаж байгаа юм.

Энэ үеийн хүмүүс боломжийн цалинтай ажилд орж, тохь тухтай амьдарч л байвал ажлаас гарах шаардлагагүй гэж үздэг байжээ.

Тэдний хувьд ажлын маш өндөр ёс суртахуунтай, албан тушаал, нэр хүндийг бүхнээ дээгүүр авч үздэг, тогтвор суурьшилтай байхыг эрмэлздэг онцлогтой.

X үеийнхэн (1965-1980)

Хэрэв та 1965-1980 оны хооронд төрсөн бол X үед харьяалагдана. Судалгаагаар энэ үеийн хүмүүс нэг орон тоонд дунджаар 5 жил 2 сарыг зориулдаг гэнэ. Үүнийг тэдний өмнөх үеийнхэнтэй харьцуулахад даруй 36 сараар бага үзүүлэлт юм. Харин учрыг нь тодруулбал, энэ үед эрх чөлөөний асуудал маш хүчтэй яригдаж байсан бөгөөд хүмүүс таалагдахгүй байгаа ажлын байрандаа удаан ажиллах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгожээ.

Тэдний ажлын байран дахь онцлог нь бие даасан, авхаалжтай, эрх чөлөөг эрхэмлэдэг.

Миллениал буюу Y үеийнхэн (1982-1996)

Y үед 1982 оноос 1996 онд төрөгсөд багтана. Одоогийн байдлаар энэ үеийнхэн ажиллах хүчний хамгийн их хувийг бүрдүүлж байгаа юм. Харин тэдний хувьд нэг ажлаа дунджаар 2 жил 9 сар л хийдэг гэнэ.

Энэ үеийн хүмүүсийн онцлог нь өөртөө итгэлтэй, уян хатан чанарыг эрхэмлэдэг, ажил-амьдралын тэнцвэртэй байдлыг чухалчилж үздэг.

Z үеийнхэн (1997-2012)

Z үеийн залуус бусад үеийнхэнтэй харьцуулахад хөдөлмөрийн зах зээлд нэвтрээд удаагүй байгаа билээ. Үүнээс үүдэн тэдний хувьд нэг орон тоонд хэр тогтвортой ажилладаг болохыг тодорхойлоход бодитой тоо гарч ирэхгүй. Учир нь энэ үеийнхэн хөдөлмөрийн зах зээлд гараад 3 жил л болж байгаа шүү дээ. Гэхдээ судалгаагаар тэдний нэг орон тоонд дунджаар 2 жил 3 сар тогтвор суурьшилтай ажилладаг гэсэн тооцоо гарсан байна.

Тэдний хувьд ажлын байранд эрх тэгш байхыг хамгаас чухалчилдаг бөгөөд бусадтай нийцэх чадвар сайтай, эрсдэлээс зайлсхийдэг, эрх баригчдад итгэл үнэмшилгүй ханддаг.

Мэдээ мэдээлэл

Байгууллагын өдөр тутмын мэдээлэл, зөвлөгөө.
Z үеийнхэн нэг ажлын байранд дунджаар 2 жил 3 сар тогтвортой ажилладаг
Z үеийнхэн нэг ажлын байранд дунджаар 2 жил 3 сар тогтвортой ажилладаг

Сүүлийн үед ажил олгогч нар ажилтнуудынхаа үе үеийн онцлогт маш их анхаарал хандуулах болжээ. Үүнээс улбаалан хүмүүсийг ямар үед багтахаас […]

Байгууллагын вэбсайтыг зайлшгүй шинэчлэх 9 шалтгаан
Байгууллагын вэбсайтыг зайлшгүй шинэчлэх 9 шалтгаан

Аливаа байгууллагын вэбсайт  хэрэглэгчтэй холбогдох, тэдний итгэлийг хүлээх гэх мэтчилэн олон давуу талыг олгодог маш үр дүнтэй хэрэгсэл билээ.  Харин энэхүү сорилт […]

Компани хэрхэн байгуулах вэ?
Компани хэрхэн байгуулах вэ?

ХХК байгуулах уу ТББ байгуулах уу? Хуулийн этгээд болохоор шийдсэн бол ямар хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаа сонгох болно. ХХК, ХК, ТББ, […]

5 Web Development Blogs You Should Be Reading
5 Web Development Blogs You Should Be Reading

1. Developer Drive As mentioned above, this is a perfect option if you’re just beginning your career in web development. By […]

2023 оны МАРКЕТИНГИЙН топ чиг хандлагууд
2023 оны МАРКЕТИНГИЙН топ чиг хандлагууд

HubSpot блог дэлхийн 1000 гаруй маркетингийн мэргэжилтнүүдээс судалгаа аван ярилцаж, бизнесийн байгууллагуудад 2023 онд буюу хамгийн сүүлийн үеийн – өрсөлдөж […]

Mongolian Flag Монгол
English Flag English