БИДНИЙ ТУХАЙ
Маркетинси Партнерс ХХК
Танай бизнесийн онцлогт нийцсэн вэбсайтыг бид чанартай, шуурхай хийж гүйцэтгэнэ.
Вэбсайт байх хэрэгтэй юу? Хэнд?
Байгууллага, үйлчилгээ бүр өөрсдийн онцлогоос хамааран вэбсайт нь чухал үүрэг гүйцэтгэж байна. Шууд худалдан авах боломж бүхий онлайн худалдааны шийдэл ч байж болно.


Вэбсайт хийж гүйцэтгэх цогц үйлчилгээ
Ямар ч төрлийн бизнес үйлчилгээ нь дижитал орчинд маркетинг борлуулалтын шинэ арга барил техникийг шаарддаг. Дижитал маркетингийн аливаа арга техникийг вэб сайтгүйгээр удирдан явуулах боломжгүй.

Вэбсайт хөгжүүлэлтийн үйлчилгээ
Вэбсайт нь тухайн байгууллагын онцлогт тохирсон танилцуулга, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг агуулсан цахим платформ юм. Мөн төлбөр тооцоо хийх, захиалга авах болон бусад нэмэлт функцуудыг хөгжүүлж, серверт байршуулан бүрэн ажиллагаанд оруулна.

Вэб систем хөгжүүлэлтийн үйлчилгээ
Бизнесийн хэрэгцээнд бүрэн нийцсэн ухаалаг веб системүүдийг захиалгаар хөгжүүлнэ. Төлбөр тооцоо, ERP шийдэл, хэрэглэгчийн удирдлага, дуудлага худалдаа, захиалгын платформ зэрэг бүх төрлийн дижитал системийг нэгтгэн автоматжуулсан шийдэл бий болгоно.
Хэнд хэрэгтэй вэ?
Бизнесийн чиглэл, үйл ажиллагаанаас хамааран вэбсайт чухал үүрэг гүйцэтгэдэг. Зарим бизнест зөвхөн үйл ажиллагаагаа танилцуулах хэмжээнд хэрэглэгддэг бол зарим бизнест вэб нь өөрөө үйл ажиллагааных нь нэг хэсэг болсон байх нь элбэг.
B2B
Бизнес - Бизнес
Бизнесүүдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд вэбсайт нь шинэ харилцагч олох, нэр хүндээ өсгөх, үйлчилгээгээ сурталчлах, харилцагч үйлчлүүлэгчидтэй харилцах гол хэрэгсэл болдог. Мөн маркетингийн том суваг болгон хөгжүүлэх ёстой.
B2C
Бизнес - Хэрэглэгч
21-р зуунд B2C компаниуд вэб сайтыг хэрэглэгч үйлчлүүлэгчтэй харилцах бизнесийн дижитал талбар, онлайн салбар гэж үзэж байна. Зайнаас авч болох бүхий л үйлчилгээг вэбсайтаараа дамжуулан авах бүрэн боломжтой байхаар зохион байгуулна гэсэн үг юм.
Гарааны бизнес
Жижиг бизнес үйлчилгээ
Таны бизнес албан ёсны оффисгүй байж болно, харин вэб сайтгүй байж болохгүй. Та яг ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг ямар үнэтэй борлуулахаас эхлээд бүхий л мэдээлэл, үнэ хэрхэн худалдан авах тухай дэлгэрэнгүй мэдээллийг нэг дороос харуулж болно.
Group, Holdings
Том, групп компани
Томоохон компаниудын хувьд вэбсайт нь тухайн байгууллагын бүх түүх, бизнес, салбар нэгж, бизнесийн түүхийг харуулсан иж бүрэн дижитал брошюр байх ёстой. 2 болон түүнээс дээш хэл дээр хийж гадна дотнын харилцагч дэлхий нийтэд танай компанийн нүүр царай болж брэндүүдийн салшгүй нэг хэсэг байх ёстой.
Асуулт хариулт
Та вэбсайт хийлгэж эхлэхээс өмнө домайн нэрээ худалдаж авсан байж болно.
Мөн дараа нь ч авч болно.
Хост шинээр аваад бид холболт хийнэ.
Ихэвчлэн 5-10 өдөр шаардагддаг.
Вэбсайт нь таны бизнесийн онлайн нүүр царай юм.
Хэрэглэгчид 24/7 мэдээлэл авах боломжтой.


