
Өнөөдөр бизнесийн вэбсайттай байна гэдэг өөрөө давуу тал биш болсон. Харин тэр вэбсайт хэр үр дүнтэй ажиллаж байна вэ гэдэг нь илүү чухал болсон. Танай сайт руу хэдэн хүн орж байна, тэд хэр удаан саатаж байна, холбоо барих маягт бөглөж байна уу, эсвэл шууд гараад явж байна уу гэдэг нь бүгд бизнесийн өсөлттэй шууд холбоотой.
Олон байгууллага вэбсайт хийлгэсний дараа "гоё харагдаж байна" гэдэг дээрээ зогсчихдог. Гэтэл сайн вэбсайт бол зөвхөн танилцуулга биш. Энэ бол борлуулалт, хандалт, итгэлцэл, харилцагчийн шийдвэрт нөлөөлөх суваг юм. Тиймээс хэмждэг, дүгнэдэг, сайжруулдаг байх хэрэгтэй.
Энэ нийтлэлээр бизнесийн вэбсайтын үр дүнг ойлгоход хамгийн хэрэгтэй 5 гол үзүүлэлт-ийг энгийн бөгөөд мэргэжлийн өнцгөөс тайлбарлая.
1. Хандалтын тоо
Хамгийн түрүүнд харах үзүүлэлт бол вэбсайт руу хэдэн хүн орж байна вэ гэдэг.
Энэ нь танай маркетингийн сувгууд ажиллаж байна уу, хайлтаар олдож байна уу, сошиал болон сурталчилгаа танай сайт руу хүмүүсийг авчирч байна уу гэдгийг харуулдаг үндсэн тоо юм. Гэхдээ хандалт их байна гэдэг нь дангаараа сайн гэсэн үг биш. Хамгийн гол нь зөв хүмүүс орж ирж байна уу гэдэг чухал.
Юуг харах вэ?
- Нийт хандалт
- Шинэ хэрэглэгчийн тоо
- Давтан хандалт
- Хандалтын эх үүсвэр
- Google хайлт
- Facebook, Instagram
- Шууд хандалт
- Бусад сайтын линк
Яагаад чухал вэ?
Хэрэв сайт руу тогтмол хүн орохгүй бол контент, дизайн, үйлчилгээний мэдээлэл хэчнээн сайн байсан ч үр дүн гарахад хэцүү. Хандалт бол боломжит харилцагчтай уулзах эхний алхам.
Анхаарах зүйл
Зарим бизнес "манай сайт руу хүн ордог" гэж боддог ч бодит байдал дээр орж байгаа хүмүүс нь худалдан авагч биш байх тохиолдол бий. Тиймээс зөвхөн тоо биш, чанартай хандалт чухал.
2. Bounce Rate буюу шууд гаралтын хувь
Энэ үзүүлэлт нь хэрэглэгч сайт руу орж ирээд өөр хуудас үзэлгүйгээр шууд гараад явж байгаа хувийг илэрхийлдэг.
Хэрэв энэ хувь өндөр байвал хэд хэдэн дохио өгдөг:
- Хэрэглэгч хайсан зүйлээ олоогүй
- Хуудасны бүтэц ойлгомжгүй
- Уншихад хэцүү
- Утаснаас эвтэйхэн харагдахгүй
- Хэт удаан ачаалж байгаа
- Гарчиг нь агуулгатайгаа зөрсөн
Яагаад чухал вэ?
Вэбсайтад орж ирсэн хүн хэдхэн секундийн дотор сэтгэгдлээ авдаг. Тэр мөчид итгэл төрөхгүй бол дараагийн алхам хийхгүй. Тиймээс шууд гаралтын хувь өндөр байна гэдэг нь ихэнхдээ анхны сэтгэгдэл, хэрэглэгчийн туршлага, агуулгын уялдаа дээр асуудал байгааг илтгэнэ.