
Өнөөдөр бизнесийн вэбсайттай байна гэдэг өөрөө давуу тал биш болсон. Харин тэр вэбсайт хэр үр дүнтэй ажиллаж байна вэ гэдэг нь илүү чухал болсон. Танай сайт руу хэдэн хүн орж байна, тэд хэр удаан саатаж байна, холбоо барих маягт бөглөж байна уу, эсвэл шууд гараад явж байна уу гэдэг нь бүгд бизнесийн өсөлттэй шууд холбоотой.
Олон байгууллага вэбсайт хийлгэсний дараа "гоё харагдаж байна" гэдэг дээрээ зогсчихдог. Гэтэл сайн вэбсайт бол зөвхөн танилцуулга биш. Энэ бол борлуулалт, хандалт, итгэлцэл, харилцагчийн шийдвэрт нөлөөлөх суваг юм. Тиймээс хэмждэг, дүгнэдэг, сайжруулдаг байх хэрэгтэй.
Энэ нийтлэлээр бизнесийн вэбсайтын үр дүнг ойлгоход хамгийн хэрэгтэй 5 гол үзүүлэлт-ийг энгийн бөгөөд мэргэжлийн өнцгөөс тайлбарлая.
1. Хандалтын тоо
Хамгийн түрүүнд харах үзүүлэлт бол вэбсайт руу хэдэн хүн орж байна вэ гэдэг.
Энэ нь танай маркетингийн сувгууд ажиллаж байна уу, хайлтаар олдож байна уу, сошиал болон сурталчилгаа танай сайт руу хүмүүсийг авчирч байна уу гэдгийг харуулдаг үндсэн тоо юм. Гэхдээ хандалт их байна гэдэг нь дангаараа сайн гэсэн үг биш. Хамгийн гол нь зөв хүмүүс орж ирж байна уу гэдэг чухал.
Юуг харах вэ?
- Нийт хандалт
- Шинэ хэрэглэгчийн тоо
- Давтан хандалт
- Хандалтын эх үүсвэр
- Google хайлт
- Facebook, Instagram
- Шууд хандалт
- Бусад сайтын линк
Яагаад чухал вэ?
Хэрэв сайт руу тогтмол хүн орохгүй бол контент, дизайн, үйлчилгээний мэдээлэл хэчнээн сайн байсан ч үр дүн гарахад хэцүү. Хандалт бол боломжит харилцагчтай уулзах эхний алхам.
Анхаарах зүйл
Зарим бизнес "манай сайт руу хүн ордог" гэж боддог ч бодит байдал дээр орж байгаа хүмүүс нь худалдан авагч биш байх тохиолдол бий. Тиймээс зөвхөн тоо биш, чанартай хандалт чухал.
2. Bounce Rate буюу шууд гаралтын хувь
Энэ үзүүлэлт нь хэрэглэгч сайт руу орж ирээд өөр хуудас үзэлгүйгээр шууд гараад явж байгаа хувийг илэрхийлдэг.
Хэрэв энэ хувь өндөр байвал хэд хэдэн дохио өгдөг:
- Хэрэглэгч хайсан зүйлээ олоогүй
- Хуудасны бүтэц ойлгомжгүй
- Уншихад хэцүү
- Утаснаас эвтэйхэн харагдахгүй
- Хэт удаан ачаалж байгаа
- Гарчиг нь агуулгатайгаа зөрсөн
Яагаад чухал вэ?
Вэбсайтад орж ирсэн хүн хэдхэн секундийн дотор сэтгэгдлээ авдаг. Тэр мөчид итгэл төрөхгүй бол дараагийн алхам хийхгүй. Тиймээс шууд гаралтын хувь өндөр байна гэдэг нь ихэнхдээ анхны сэтгэгдэл, хэрэглэгчийн туршлага, агуулгын уялдаа дээр асуудал байгааг илтгэнэ.
Сайжруулах аргууд
- Гарчиг болон агуулгаа хооронд нь нийцүүлэх
- Эхний дэлгэц дээр үнэ цэнэ тодорхой харуулах
- Хуудасны дизайныг цэвэр, ойлгомжтой байлгах
- Гар утсанд оновчтой болгох
- Дуудагдах хугацааг багасгах
3. Хуудас дээр өнгөрүүлж буй хугацаа
Энэ үзүүлэлт нь хэрэглэгч танай сайт дээр үнэхээр сонирхож уншиж байна уу гэдгийг ойлгоход тусалдаг.
Хэрэв хүн танай нийтлэл, үйлчилгээний танилцуулга, кейс судалгаа, танилцуулгын хуудсан дээр удаан саатаж байвал агуулга нь хэрэгтэй, ойлгомжтой, сонирхолтой байна гэсэн үг. Харин хэдхэн секундын дотор гарч байвал контентын бүтэц, чанар, өгөгдсөн мэдээллийн ач холбогдлыг эргэж харах шаардлагатай.
Яагаад чухал вэ?
Сайтад удаан саатаж буй хэрэглэгч:
- танай брэндтэй илүү танилцаж байна
- итгэлцэл үүсгэж байна
- худалдан авах шийдвэрт ойртож байна
Ялангуяа үйлчилгээний бизнесүүдэд, тэр дундаа вэбсайт хийдэг компаниудад энэ үзүүлэлт их ач холбогдолтой. Учир нь хэрэглэгч шууд худалдаж авахгүй байж болох ч эхлээд ажлын чанар, туршлага, ойлголт, мэргэжлийн түвшин-ийг танай сайтаас мэдэрдэг.
Хэрхэн сайжруулах вэ?
- Уншихад хялбар бүтэцтэй нийтлэл бичих
- Гарчиг, дэд гарчиг, догол мөрийг зөв ашиглах
- Илүү ойлгомжтой зураг, жишээ оруулах
- Нэг сэдвийг бизнесийн өнцгөөс бодитоор тайлбарлах
4. Conversion Rate буюу хүссэн үйлдлийн хувь
Энэ бол хамгийн үнэ цэнтэй үзүүлэлтүүдийн нэг. Учир нь вэбсайт зөвхөн үзэгдэх биш, үйлдэл гаргуулах ёстой.
Тухайлбал дараах үйлдлүүд conversion байж болно:
- Холбоо барих маягт бөглөх
- Үнийн санал авах хүсэлт илгээх
- Утасдах товч дарах
- Chat эхлүүлэх
- И-мэйл бүртгүүлэх
- Тодорхой үйлчилгээний хуудас руу орох
Яагаад чухал вэ?
1000 хүн орж ирээд хэн ч холбогдохгүй бол тэр сайт бизнесийн хувьд сул ажиллаж байна гэсэн үг. Харин 300 хүн орж ирээд 15 нь хүсэлт үлдээж байвал илүү үнэ цэнтэй.
Иймээс бизнесүүд их хандалттай сайт биш, үр дүнтэй сайт руу зорих хэрэгтэй.
Conversion-ийг нэмэх зөвлөмж
- Үйлдэлд уриалсан товчоо тодорхой байрлуулах
- "Бидэнтэй холбогдох", "Үнийн санал авах", "Төсөл эхлүүлэх" гэх мэт үгийг ойлгомжтой хэрэглэх
- Холбоо барих формыг хэт урт хийхгүй байх
- Итгэлцэл өгөх мэдээлэл нэмэх
- хийсэн ажлууд
- харилцагчийн сэтгэгдэл
- үйлчилгээний тайлбар
- багийн танилцуулга
5. Хуудасны ачааллах хурд
Хүмүүс хурдан шийдвэр гаргадаг болсон. Хэрэв сайт удаан нээгдэж байвал хэрэглэгч хүлээхгүй. Тэр ялангуяа гар утаснаас орж байгаа үед бүр хурдан гарч явдаг.
Сайтын хурд нь зөвхөн хэрэглэгчийн туршлагад нөлөөлөөд зогсохгүй хайлтын системийн үр дүнд ч нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл удаан сайт бол хэрэглэгчээ ч, хайлтын боломжоо ч алдаж байдаг.
Удаан сайтын нийтлэг шалтгаан
- Хэт том зураг
- Оновчгүй код
- Илүүдэл animation, effect
- Хэт олон plugin, script
- Сайн биш сервер, hosting
Яагаад чухал вэ?
Сайтын хурд бол анзаарагддаггүй хэр нь хамгийн их нөлөөтэй хүчин зүйлсийн нэг. Гоё дизайнтай байсан ч удаан сайт хэрэглэгчийн итгэлийг бууруулдаг. Харин хурдан, цэвэр, ойлгомжтой сайт илүү мэргэжлийн сэтгэгдэл төрүүлдэг.