Хот Тохижилтын Газар ОНӨААТҮГ

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, иргэдийн тав тухтай байдлыг ханган ажиллах улмаар нийслэлийн тохижилтыг дэлхийн хотуудын жишигт хүргэх зорилгоор 2006 оны 9 дүгээр сард Монгол Улсын Засгийн Газрын 196 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 205 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг Даргын 445 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн харъяанд Нийслэлийн Хот тохижилтын газрыг байгуулсан. 2007 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 107 дугаар тогтоолоор “Нөөц” Нийслэлийн Өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж үйл ажиллагааг нь тус газарт хариуцуулсан байна.